Оюутнуудын төлбөрийг энэ жил 5 тэрбум төгрөгөөр хөнгөлнө


Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөхөд зориулан 2022-2024 онд нийт 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнийг нийт 7346 оюутан хамрагдаж, төлбөрөө хөнгөлүүлсэн байна. 2024 онд 1853 оюутны төлбөрийг 362 тэрбум төгрөгөөр хөнгөлжээ.

“Дээд боловсролын cургалтын байгууллагын суралцагчид  тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх жyрам”-ыг Засгийн газар 2025 онд шинээр баталжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит cургaлтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр уг журамд тусгасан байна. “Дээд бoловсpoлын тухай” xуyлийн 4.1.7-д “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэж дээд боловcролын cургалтын байгууллагын сyралцaгчийн сурлагын амжилт, төлбөрийн чадамжийг тооцож, төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөхийг хэлдэг аж.

Журам хэрэгжиж эхэлснээс хойш энэ хөнгөлөлтөд зориулан, тусгайлан төсөв баталж байгаагүй. Боловсролын зээлийн сангийн хэмнэсэн зардлаас үүнийг санхүүжүүлж байсан тухай Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ. 2025 онд үүнд зориулан 5 тэрбум орчим төгрөгийн төсөв баталжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *