Аюулгүй байдлаа хангаж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зам, даваанд халтиргаа, гулгаа үүссэн байна.


Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөө шөнө /2025.10.15-16/ Баянхонгорын хойд, Архангай, Төв аймгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар, 16-нд Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.


Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурах тул иргэд, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа хангана уу.

  • Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт хүлээн авч, заавар зөвлөмжийг дагах,
  • Дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх,
  • Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа тавих,
  • Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, тухайн газар, орны нөхцөл байдлыг судлах зэргээр урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *