Эрчист Монгол компанийг татан буулгахыг шаардлаа


ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн ослоос хойш техник технологийн хуучралт, элэгдэл гэмтлийн улмаас удаа дараа осол аваар гарсаар байгаа, 2026 онд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс өсөхгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг асуудлаар Монголын эрчим хүч геологий уул уурхайн ҮЭ-ийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэхийг мөн шаардлаа.

Мөн, “АЖИЛТНАА СОНСЪЁ” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнөөс гарсан санал, шаардлагуудыг холбогдох газруудад хүргүүлж буйгаа мэдээлэв.

Шаардлага:

  • УИХ-д Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг,
  • Засгийн газарт 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг эрчим хүчний сайддаа үүрэг болгох, Эрчист Монгол компанийг татан буулгах, хууль зөрчсөн менежерүүдийн томилгоогоо зогсоох шаардлагыг,
  • ЭХЯ-нд салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг, цалин хөлсний бүтэц, цалингийн сүлжлийг шинэчлэх Ажлын хэсгийг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоотой хамтран байгуулах, байгууллагуудын удирдлагуудын алдаатай шийдвэрүүдийг хаацайлахгүйгээр, ил тод нээлттэй хэлэлцэж хариуцлага тооцдог байх, ТӨК-иудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ажилтны төлөөллийг оруулах зэрэг шаардлагыг,
  • ЭХЗХ-нд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж үнэ тарифыг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үндсэн процесс бүрээр өөрийн өртөгт хүргэх талаарх шийдвэрийг гаргаж ажиллах, орон нутагт ажиллаж буй салбарын ажилтнуудын орон нутгийн нэмэгдлийн эх үүсвэр, олгох хувь хэмжээ, хугацааг тодорхой болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *