Хүүхдээ гэртээ харангаа ажиллах нөхцөлөөр хангахыг уриалав


Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан. 2025 оны 10 дугаар сарын 20-24-нд сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж байгаатай холбогдон бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг харуулж байна.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас уриаллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *