Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хурал хоёр удаа хойшилсоны эцэст өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Энэ нь Ерөнхий сайдыг авч үлдэх гэсэн оролдлого биш чуулганаар огцруулах заль хэрэглэлээ хэмээн зарим гишүүдийн зүгээс үзэж байгаа юм. Энэ шалтгаанаар УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн томьёоллоор санал хураах нь Үндсэн хууль зөрчинө хэмээн мэдэгдэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоос татгалзсан юм. Тэд чуулганы хуралдаанд суугаагүйгээс гадна уг асуудлыг ҮХЦ-д өгчээ.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы томьёоллыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон байна.
