RAG технологи, хиймэл оюунд суурилсан хайлтын систем нэвтрүүлнэ


“Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар Монголын Гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх”  хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Гаалийн ерөнхий газар болон БНСУ-ын мэдээллийн технологийн “Вирнект” консерциум гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд RAG технологи, хиймэл оюунд суурилсан барааны ангиллын кодыг санал болгох систем болон гаалийн үйлчилгээг хэрэглэгчид туслан чиглүүлэх зорилго бүхий нэгдсэн хайлтын платформ бий болгох юм. Мөн өндөр хүчин чадалтай, эрчим хүчний хэмнэлттэй NPU сервер хүлээн авч, нарийн төвөгтэй технологийн загваруудыг үр ашигтайгаар суурилуулах мөн гаалийн болон төрийн бусад байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, сургалт, туршлага солилцох, мэдээллийн технологийн шинэ шийдэл боловсруулах чиглэлээр гурван жилийн хугацаанд хамтран ажиллана.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *