УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаас гаргасан шийдвэрийг Ардчилсан намын дарга, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд танилцууллаа. Ардчилсан намын бүлгээс хоёр заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа гэдгээ тэр мэдэгдлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлын араас дараалан хэлэлцэхийг тус намын бүлэг шаардаж байна. Тэгэхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг бүлгийн дарга О.Цогтгэрэл онцолсон юм.
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулах асуудлыг дараалан хэлэлцэхгүй бол АН-ын гишүүд хуралд суухгүй
