Ухаалаг утас, төхөөрөмж хөгжихийн хэрээр хүний тархи, нурууны бүтцэд өөрчлөлт орж, ирээдүйд хүүхэд залуус бөгтөр болох үндэслэлтэй хэмээн эрдэмтэд баталжээ.
Бүр орчин үеийн тахал хэмээн нэрлэж байна.
Хүний толгой ойролцоогоор 5 кг жинтэй. Толгойгоо 15 градус бөхийлгөхөд ойролцоогоор 6 кг орчим хүнд зүйлийг хүзүүндээ зүүсэнтэй тэнцэх хэмжээний ачааллыг өгдөг байна. Хүүхдүүд утас үзэхдээ ихэвчлэн 60 градус урагш бөхийдөг бөгөөд хүзүүндээ 27 кг орчим хүнд зүйл зүүж, тэр хэрээр нуруунд ачаалал өгдөг аж. Үүнийг эрдэмтэд тахалтай зүйрлэжээ.

