Х.Булгантуяагийн эсрэг Г.Занданшатарын заргыг шүүж байгаа ҮХЦ-ийн гишүүд


Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар хандсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилжээ.

Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж, 73.1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан байна. Үүний дагуу ҮХЦ маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн цэц нь зөвхөн Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Цэц бусад хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянахаас бус тэдгээрийн биелэлтэд хяналт тавьдаггүй.

Цэцийн 9 гишүүний 7 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй. Цэцийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог.

ҮХЦ дор дурдсан албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянаж, дүгнэлт гаргана. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч
  2. Улсын Их Хурлын дарга, гишүүд
  3. Ерөнхий сайд
  4. Засгийн газрын гишүүд
  5. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
  6. Улсын ерөнхий прокурор

УИХ-ААС САНАЛ БОЛГОСОН ГИШҮҮД  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Гунгаагийн Баясгалан

М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2019.06.06-ны 58 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон. 2024.05.31-нд ҮХЦ-ийн нийт гишүүний олонхын саналаар цэцийн даргаар сонгогдсон.

Боловсрол:

  • 1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль;
  • 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль;
  • 1998 онд БНЭУ-ын Дели хотын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр. 

Ажилласан байдал:  

  • 1986-1991 онд Баянхонгор аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хэсгийн прокурор, туслах прокурор;
  • 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга, улсын ерөнхий прокурорын зөвлөх;
  • 1999-2000 онд Хууль зүйн яаманд газрын дарга;
  • 2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга;
  • 2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх;
  • 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга;
  • 2012-2016 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал;
  • 2016-2018 онд  Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга;
  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

ҮХЦ-ийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайхан  

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2023.11.16-ны 96 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Боловсрол:

  • 1993 онд Нийслэлийн 50 дугаар сургууль;
  • 1998 онд МУИХС-ийн Хууль зүйн сургууль;
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр; эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор.

Ажилласан байдал:

  • 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш;
  • 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш;
  • 2007-2012 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөх;
  • 2012 онд УИХ-ын хууль зүйн бодлогын зөвлөх;
  • 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга;
  • 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;
  • 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга;
  • 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга;
  • 2019-2023 онд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга.
  • Гавьяат хуульч цолтой.

ҮХЦ-ийн гишүүн Цэдэвийн Цолмон

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2024.05.30-ны 50 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Боловсрол:

  • 1988 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль;
  • 1993 онд ОХУ-ын Омск хотын Технологийн техникум, фототехникийн технологич;
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрхзүйч;
  • 2003 онд Их Британи Улс, Эксетерийн их сургууль, хууль зүйн мастер;
  • 2014 онд Америкийн Нэгдсэн Улс, Колумбын хууль зүйн сургууль, хууль зүйн мастер. 

Ажилласан байдал:

  • 1993-1994 онд УИХ-ын Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтэст мэргэжилтэн;
  • 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Иргэний эрх зүйн тэнхимийн багш;
  • 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх;
  • 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга;
  • 2014-2016 онд Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч;
  • 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга;
  • 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал;
  • 2022 оноос МХХ-ны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ САНАЛ БОЛГОСОН ГИШҮҮД

ҮХЦ-ийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулган

УИХ-ын 2021.03.26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. УДШ-ийн ерөнхий шүүгчээр Д.Ганзориг 2020.06.02-ноос хойш ажиллаж байгаа.

Боловсрол:

  • 1988 онд Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль;
  • 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч.
  • 1995 онд Хууль зүйн ухааны магистр;
  • 2012 онд МУИС-д докторын зэрэг хамгаалсан;
  • 2018 онд МУИС-ийн дэд профессор.

Ажилласан байдал:

  • 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга;
  • 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, Сургалтын албаны эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн гишүүн, ёс зүйн зөвлөх;
  • 1996-2015 Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
  • 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн;
  • 2013-2021 онд Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн;
  • 2015-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга.


ҮХЦ-ийн гишүүн Дашбалбарын Гангабаатар

УИХ-ын 2021.10.07-ны 76 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр, УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед томилогдсон.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1998 он Гадаад хэлний дээд сургууль;
  • 2002 он МУИС-ийн Хууль зүйн сургууль;
  • 2005 он Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль;
  • 2011 он Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль; эрхзүйч, хуульч.

Эрдмийн зэрэг цол:

  • 2005 он Хууль зүйн магистр;
  • 2011 он Хууль зүйн ухааны доктор;
  • 2011 он МУИС-ийн дэд профессор;
  • 2014 он Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессор;
  • 2018 он МУИС-ийн профессор.

Ажилласан байдал:

  • 1999-2002 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах;
  • 2002-2011 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш;
  • 2012-2013 он АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач;
  • 2011-2018 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессор;
  • 2014-2015 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэмтэн нарийн бичгийн дарга;
  • 2018-2021 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн профессор.

ҮХЦ-ийн гишүүн Одонхүүгийн Мөнхсайхан

УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед УИХ-ын 2023.11.16-ны 97 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Боловсрол:

  • 2000 онд Улаанбаатар хот, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд бүрэн дунд боловсрол;
  • 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль; эрхзүйч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг, цол:

  • 2008 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр;
  • 2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн доктор;
  • 2019 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс дэд профессор цол.

Ажилласан байдал:

  • 2005-2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессор;
  • 2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач;
  • 2011-2012 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;
  • 2011-2013 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;
  • 2013-2023 онд Монголын хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүн;
  • 2014-2023 онд Монголын хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүн (2017-2018 онд тус хорооны дарга)
  • 2014-2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Хөтөлбөрийн хорооны гишүүн;
  • 2017-2023 онд “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын УЗ-ийн гишүүн (2020-2023 онд УЗ-ийн дарга);
  • 2014-2019 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн;
  • 2021-2023 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
  • 2021 оноос УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн;
  • 2022-2023 онд “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн;
  • 2022-2023 онд Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал.

ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН ГИШҮҮД

ҮХЦ-ийн гишүүн Эрдэнээгийн Энхтуяа

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор УИХ-ын 2023.11.16-ны 98 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Боловсрол:

  • 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургууль;
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрхзүйч;
  • 2005 онд Япон Улсын Кюүшүгийн их сургууль, хууль зүйн ухааны магистр.

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд Ховд аймгийн Прокурорын газарт нарийн бичгийн дарга;
  • 2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч;
  • 2001-2002 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын туслах;
  • 2002-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;
  • 2012-2016 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн;
  • 2017-2021 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн;
  • 2016-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга.

ҮХЦ-ийн гишүүн Бямбадоржийн Болдбаатар

УИХ-ын 2024.05.30-ны 51 дүгээр тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг санал болгосон.

Боловсрол:

  • 1986 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль;
  • 1992 онд Москва хотын Авто замын дээд сургууль, инженер;
  • 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрхзүйч;
  • 2001 онд Боловсролын хүрээлэн, боловсролын менежмент;
  • 2003 онд МУИС-ийн докторант.

 Ажилласан байдал:

  • 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгч;
  • 1992-1997 онд “Боловсрол” ХХК, менежер;
  • 1997-2004 онд “Түшээ” дээд сургуулийн гүйцэтгэх захирал;
  • 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, МАХН-ын Ажлын албаны дэд дарга;
  • 2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН, Хуулийн хэлтэс, Хууль зүйн албаны дарга;
  • 2006-2012 онд УИХ дахь АН-ын зөвлөлийн бүлгийн ажлын албаны дарга;
  • 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга;
  • 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх;
  • 2021-2024 онд УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх;
  • 2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга.

ҮХЦ-ийн гишүүн Рагчаагийн Батрагчаа 

УИХ-ын 2024.05.30-ны 52 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгосон.

Боловсрол:

  • 1995 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль;
  • 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль, олон улсын эрхзүйч;
  • 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, хууль зүйн магистр;
  • 2005 онд Их Британи улсын Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн VI шатны дээд курс;
  • 2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент.

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор;
  • 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш;
  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч;
  • 2007-2008 “Датамо”, “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч;
  • 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч;
  • 2016-2019 онд “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга;
  • 2019-2020 онд Нийслэлийн ЗДТГ-ын дарга;
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
  • 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
  • 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *