Д.Амарбаясгалан яагаад “Надаас асуулт битгий асуу” гэж хэлсэн бэ?


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр орой Төрийн байгуулалтын байнгын хороонд огцрох өргөдлөө өгөхдөө гишүүдийг өөрөөс нь асуулт асуухгүй байхыг хүссэн. Үүнийгээ цаг давчуу байгаатай холбон тайлбарлаж, цаг хэмнэх зорилготой гэж ойлгуулав. Энэ нь наанаа цагийн шахууд хавчигдсан ажил хэрэгч хүн, үнэхээр огцорвол ч огцоръё гэсэн эрс шийдэмгий төрх харууллаа. Цаанаа бол “Админерал” компани, нүүрсний хулгай гээд олон асуудлаа сөхүүлэхгүй гэсэн сөрөг мэх байв. Энэ мэхийг нь тус байнгын хорооны гишүүд ойлгосон ч бай, ойлгоогүй ч бай, хүсэлтийг нь хүлээн авч, ёсоор болгов.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдсэний дараа залгуулаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн огцрох өргөдлийг хэлэлцэнэ шийдвэрлэнэ. Энэ үеэр гишүүд асуулт асуух, үг хэлэх эрхтэй. Гэвч өнөөдрийн тухайд үнэндээ тийм цаг үлдсэнгүй. Гэхдээ асуулт асуух, үг хэлэх гишүүн гарч ирж болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *