Цөлжилттэй тэмцэх дэлхийн том эвсэлд Катар улс нэгдэв


Ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах COP17 бага хуралд дэвшүүлэхээр төлөвлөсөн санаачлагуудаа танилцуулсан нь ОУ-ын байгаль хамгааллын салбараас өндөр үнэлгээ аваад байна.

Дэлхийн байгаль хамгаалах конгрессын хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж байгаа.  Тус хуралд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй салбарын төлөөллүүд тав хоногийн турш үргэлжилсэн хурал арга хэмжээнд оролцож байна.

Хурлын дараа Байгаль орчны сайд Катар Улсад айлчилж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др. Абдуллах бин Абдулазиз бин Турки Ал-Субайетай албан уулзлаа. Хурлын үр дүнгээр Катар Улс нь цөлжилттэй тэмцэх дэлхийн томоохон эвсэлд нэгдсэн бол, Монгол Улс энэхүү хуралд оролцохдоо байгаль орчны салбарт баримталж байгаа бодлогоо танилцууллаа.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Катарын байгаль орчны сайдтай хийсэн уулзалтын үеэр “Манай хоёр орны байгаль орчны олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцсон амлалтуудаас жишээ авч үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон эвдэрсэн газрын нөхөн сэргээлт гээд адил төстэй, цаашид хамтран авч хэрэгжүүлэх ажлууд цөөнгүй байгааг” онцолсон юм.

Харин Катарын тал хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг бүрэн дүүрэн дэмжээд зогсохгүй, тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг тусгасан санамж бичгийг боловсруулан байгуулах нь харилцан ашигтай, итгэлцэлд суурилсан байх тул нэн ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь чухал хэмээснээр хоёр талаас албан хаагчдыг томилон ажиллуулах боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *