Улсын төсвийн орлого бүрдүүлэлт алдагдалтай гарлаа


Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны есдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 9 сард 22,2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2,7 хувь буурчээ. Бусад татвар, төлбөр хураамж алдагдалтай гарсан байна. Орлогын албан татвар 609 тэрбум төгрөгөөр тасалдсан бол гадаад үйл ажиллагааны татвар 77, НӨАТ 77, онцгой болон хөрөнгийн татвар 68 тэрбумаар өссөн ч нийт бүрдүүлэлт 674 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний есдүгээр сард  4 851 4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 666.4 тэрбум төгрөгөөр буюу 15.9 хувиар өссөн байна. Орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 515.7 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 66.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага энэ хугацаанд 4380.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 620.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 540.0 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 37.8 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *