УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүд асуулт асуун, хариулт авч, үг хэлж дууслаа. 114 гишүүн чуулганы үдээс хойших хуралдаан эхлэхэд ирцээ бүртгүүлсэн байв. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2025.10.16) түүний саналыг хэлэлцээд, 100 хувийн саналаар дэмжсэн юм. Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 102 нь зөвшөөрч, 89.5%-ийн саналаар огцрууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцрууллаа
