УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүд асуулт асуун, хариулт авч, үг хэлэв. Энэ үеэр Ж.Баярмаа гишүүн түүнээс “УИХ-ын даргын албан тушаалаас огцордог юм байж. УИХ-ын гишүүний албан үүргээс түдгэлзэж, нүүрстэй нэр холбогдсон асуудлаа шалгуулах уу” гэж асуулаа. Үүнд “Би гэмт хэрэг хийгээгүй тул түдгэлзэж шалгуулах шаардлага байхгүй” гэж Д.Амарбаясгалан хариулсан юм.
Д.Амарбаясгалан: Би гэмт хэрэг хийгээгүй тул түдгэлзэж шалгуулахгүй
