11 айл орон гэрээ гал түймэрт алдлаа


Монгол орон даяар өчигдөр 11 айл гал түймэрт өртөн, орон гэргүй боллоо. Ямарваа байшин, сууцанд гал гарахад түүнийг унтраахын тулд гал сөнөөгчид даралттай усаар шүршдэг. Энэ үеэр тухайн байшин бүхэлдээ норохын зэрэгцээ усанд автаж, хөлддөг. Ийм нөхцөлд уг байшинг ашиглах, хүн амьдрах аргагүй болдог юм. Үүний зэрэгцээ шатсан хэсгийг эвдэж задлан, өчүүхэн ч оч үлдээлгүй бүрэн унтраадаг. Энэ үеэр тухайн байшин, сууц ихээхэн эвдэрдэг.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг гал сөнөөгчид 10-р сарын 19-ний өдрийн 12:22 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийг очиход, иргэн Б-гийн 1 давхар байшингийн 2х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсан аж.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт 10-р сарын 19-ний өдрийн 14:52 цагт гэр шатав. Тус  аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байжээ.

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд 10-р сарын 19-ний өдрийн 15:57 цагт байшин шатаж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги дуудлагаар очсон байна. Иргэн Х-гийн 10х10 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн тааз, эд хогшил шатжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Нарийнтөлбөр гэдэг газар /аймгийн төвөөс  баруун зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/-т байрлах малчны өвөлжөөн дэх 4×5 метрийн хэмжээтэй өвлийн дүнзэн байшин шатжээ. Уг дуудлагыг 10-р сарын 19-ний өдрийн 14:29 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь аврах салбарын алба хаагчид очиж, унтраасан байна.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10-р сарын 19-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийг очиход, эзэнгүй 2 давхар байшингийн 1 дүгээр давхарт 2х2 метрийн хэмжээтэй хог шатаж байсан аж.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар 10-р сарын 19-ний өдрийн 17:17 цагийн үед шатжээ. Уг галыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги унтраасан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багт 10-р сарын 19-ний 18:04 цагийн орчимд иргэн Г-гийн 5х3 метрийн хэмжээтэй сэндвичэн барилга шатав. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар анги түүнийг унтраав. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт байшин шатаж байна гэсэн дуудлага 10-р сарын 19-ний 18:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангид иржээ. Иргэн Ч-гийн 2 давхар 15х10 метрийн хэмжээтэй байшин шатсан байна.  

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10-р сарын 19-ний 20:53 цагт иржээ. Иргэн Х-гийн 8×10 метрийн хэмжээтэй байшинд гарсан галыг Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар анги унтраалаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 10-р сарын 20-ны 02:17 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй 2 амбаар, 4 ханатай гэр шатаж байжээ. Уг галд хажуу айлынх нь 4 ханатай гэр баруун хойд талаас хайрагдаж байжээ.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд өнгөрсөн шөнө байшин шатав. 10-р сарын 20-ны 04:56 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангид уг дуудлага иржээ. Иргэн Г-гийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврээс гал эхэлж гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *