Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр байх юм.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10-аас -15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5-аас -10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2-+7 градус дулаан, бусад нутгаар 0-аас -5 градус хүйтэн байна.
