Толгойт өртөөнд 65 вагон АИ92 бензин буулаа


Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад бага зэргийн дараалал үүссэн. Өнөөдөр Толгойт өртөөнд 65 вагон АИ92 автобензин бууж байгаа аж.

Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгчээ. Тэрбээр “Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног очёр дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна. Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна” гэв.

Мөн Хотод үүссэн дараалал бол цаг зуурын асуудал.  Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Агуулах, савтай л болох хэрэгтэй байна. Төсөв явбал тодорхой эх үүсвэр суулгахаар ажиллаж байгаа гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *