Газар 5 магнитуд хүчтэй хөдөллөө


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт өчигдөр /2025.10.21/ 17:14:08 цагт газар 5 магнитудын хүчтэй хөдөллөө. Завхан аймгийн Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд уг чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн байна. Иргэдэд хохирол учраагүй тухай ОБЕГ мэдээлэв.

Уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.40 97.89-т үүссэнийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн тогтоожээ.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:

  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн урд зүгт 18 км
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс баруун зүгт 62 км
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс хойд зүгт 76 км


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *