Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний нэг нь хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай юм.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад даалгалаа.
Богино хугацааны мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжил эзэмших цэргийн алба хаагчдын сургалтад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
