П.Сайнзориг: 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу авч орлоо


Ерөнхий сайдын үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж байна. Цэцийн үдээс хойших хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид орхин гарлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

УИХ-аас томилогддог Ерөнхий сайд буюу УИХ-аар хүлээн зөвшөөрөгдөж байж бүрэн эрх нь хэрэгждэг Засгийн газар нь УИХ руугаа халдан довтолж, харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг авах оролдлогыг бусад инститүцтэй хамтран, хүч түрэн хийж байна. 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдэл хийж, өнөөдөр улстөрийн тогтворгүй байдал, Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг түлхэн авч орлоо.  

УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025.10.17-ны нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *