Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2024 оны 7-р сараас хойш хийгээгүй гэв


Амьдрал бэлэглэе” донорын талаарх ойлголтыг иргэдэд таниулах өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулга үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга: Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна. Хүнд оноштой, амь нас нь өдөр, цагаар хэмжигддэг өвчтөнүүд байдаг. 

2024 оны 7-р сараас хойш жил гаруйн хугацаанд нэг ч хүнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгээгүй. Жилийн хугацаанд 20 тохиолдол амь эрсэдсэн харамсалтай мэдээ байна.  Иргэд буруу ойлголт мэдээлэл байгаагаас шалтгаалан амьгүй донорыг илрүүлэх боломж  улам багассан. 

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор профессор, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн: Өнгөрсөн жилээс хойш тархины үхэлтэй донор Монгол Улсад байхгүй болсон. Элэг шилжүүлэн суулгуулахаар 400 гаруй хүн хүлээх жагсаалтад орсон. Он гарснаас хойш 50 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амьд донороос хийгээд байна.
 
Монгол Улсад 340 хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалд хийлгэсэн. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *