Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа


2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 10 дугаар сарын 24-нд хэлэлцэхээр товложээ.

Маргагч талууд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлжээ. Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 11 дүгээр сарын 7-ны өдрийн 9:30 цагаас хийхээр товлож, магадлал гаргалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *