Газар эзэмших, ашиглах 14.677 хүсэлт ирснээс 9433-ыг нь шийдвэрлэжээ


Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрөл өөрчлөх, сервитут бүртгэх гэх мэт газартай холбоотой 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг газрын цахим систем гар утасны аппликэйшн (egazar)-ээр хүлээн авч, холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран, 1-5 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан.

Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж үзэхэд улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдээс нийт 14,677 хүсэлт цахим системээр дамжуулан хүлээн авсан байна. Үүнээс 9,433 хүсэлтийг шийдвэрлэж, 2,065 хүсэлтийг буцаажээ. 3,179 хүсэлт шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа аж. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 14 хоног байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *