Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг нь 3 жил хасах санал хүргүүлжээ


Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн. Тэр үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч, шалгуулна гэдгээ цахим хуудсаараа мэдэгдэж байв. Түүнд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын мэдээлснээр, Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.

,

One response to “Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг нь 3 жил хасах санал хүргүүлжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *