Залилах гэмт хэрэгт сэрдэн, цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжилж байсан этгээдийг баривчиллаа. Цахим орчинд 2020 оноос “Өвс, тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, “Telegram” платформ ашиглан, иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэйг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Уг этгээд оргодлоор 11, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагджээ. 2023 оноос хойш түүнийг 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан байна. Түүний оргон зайлсан хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд цагдаагийн байгууллага нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгаж байна.
