Ах дүү хоёр цэргийн алба хаахаар Зүүнбаянд очлоо


Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдад цэргийн орчин тойрон, сургалт бэлтгэлийн бааз гээд бүх зүйл шинэ содон байна.

Тэд дарга нарынхаа заасан бүхнийг ёсчлон суралцахыг хичээж, гутлаа тосолж, дүрэмт хувцсаа цэгцэлж эмхлээд л тун завгүй. Эх орны албанд ирээд завгүй байгаа тийм л шинэ дайчдын нэг нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч байлдагч У.Энх-Амгалан, У.Төгөлдөр, Төв аймгийн Батсүмбэр сумынх. Ах дүүс.

Цэргийн албанд ирэхээс өмнө ах У.Энх-Амгалан нь барилгын засал чимэглэлээр ажиллаж байсан бол дүү У.Төгөлдөр Дархан-Уул аймгийн МСҮТ-д үйлдвэрийн механикчаар суралцаж байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *