Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, чанарыг эрхэмлэн стандартыг амжилттай хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, амт чанарыг сайжруулж, хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн МҮХАҮТ-ын гишүүн, хүнсний ууган үйлдвэр “Өгөөж чихэр боов” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сумъяагийн Түмэнгэрэлд хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга Баатаржавын Лхагважав,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Жанцангийн Гөлгөө,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Тэсо групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Одонгийн Дамжин,
- “Сод Монгол групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нэргүйн Ганболд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Наран трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дэндэвийн Удвал,
- “Баруун-Урт тансаг” ХХК-ийн захирал Дамирангийн Баясгалан,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бодлого, стратегийн газрын дарга Жигжидийн Оюунчимэг,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- “Монос Улаанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсандоржийн Алтанцогт,
Сүхбаатарын одонгоор:
- “Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбарын дарга Довжоогийн Батболд,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахмад ажилтан Батсүхийн Сарантуяа,
- Ховд аймаг дахь салбарын дарга Балжаагийн Ганзориг,
- “Авто агро” ХХК-ийн захирал Очирбатын Энхболд,
Алтан гадас одонгоор:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Булганы Саруул,
- Булган аймаг дахь салбарын дарга Дуламсүрэнгийн Оюунгэрэл,
- Баянхонгор аймаг дахь салбарын дарга Жамбалын Өлзийбат,
- Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга Эрдэнэчулууны Бадамхорол,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол олон улсын арбитрын нарийн бичгийн дарга Нармандахын Батдорж,
- Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Айыпханы Айнагүл,
- Үзэсгэлэн яармагийн газрын мэргэжилтэн Цэрэндоржийн Хулан,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бодлого, стратегийн газрын ахлах мэргэжилтэн Баатарбилэгийн Баяртуяа,
- “Хэрлэн зураглал” ХХК-ийн ерөнхий захирал Эрчулууны Адъяа,
- Эдийн засгийн судалгааны инститүтийн газрын дарга Отгонбаярын Түмэн-Амар,
- “Бөзөн баян цахирт” ХХК-ийн ерөнхий захирал Амгалангийн Амартөр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.









