Явган зорчигчийн замгүйгээс авто замаар явж байсан эмэгтэй машинд дайруулж, сэхээнд оржээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах МСМ компанийн автобусны буудал орчимд энэ сарын 22-ны 20:30 цагийн үед 50 настай эмэгтэйг “Pruis” маркийн машины жолооч дайрчээ. Ослын улмаас эмэгтэй хүнд гэмтэж, ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал хүнд байгааг ар гэрийнхэн нь мэдээллээ.

Осол гарсан хэсэгт өмнө нь явган хүний зам байсан ч замын компаниуд хуулж, автомашины зорчих хэсэг болгон зассан байжээ. Тэнд хяналтын камер байхгүй тул жолоочид хариуцлага тооцуулахад хүндрэлтэй байгааг хохирогчийн ар гэрийнхэн онцоллоо. Иймд тухайн ослыг харсан, мөн машиныхаа хар хайрцагт уг ослыг бичсэн жолоочийг хайж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *