“Хөх сувд” мөсний баярыг хэзээ хийхээ товлолоо


“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд хийхээр ССАЖЗЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ товлолоо. Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор 2000 онд энэ баярыг Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нар санаачлан, хийсэн юм. Сантын-Өвөрт болсон уг баярт 10-аад чаргатай морь уралдуулан, нутгийн иргэд оролцож байв. 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр, жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирлээ. “Хөх сувд” мөсний баярт сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй хүн оролцдог болоод байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *