Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маргааш мэргэжлийн боксын хоёрдахь тулаанаа хийнэ


Монголын боксын зөвлөл мэргэжлийн боксчдын чансаа тогтоох цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болсон. “The fight club”-ын эхнийх нь энэ сарын 25-нд болох юм.

Энэ удаад Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ рингенд хоёрдахь тулаанаа хийхээр боллоо.  Түүний өрсөлдөгч нь БНХАУ-ын Чен Цян. Тэр 23 настай бөгөөд мэргэжлийн боксын дэвжээнд дөрөв ялж, нэг ялагджээ. Тамирчдын чансаа тогтоох энэхүү тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй нэг жингийн тулаан болно.  Эмэгтэйчүүдийн дунд жинд Т.Болортуул, Н.Оюун-Эрдэнэ, нар тулалдах бол эрчүүдийн дунд жинд Б.Тимур, Б.Нэргүй, хөнгөн жинд Ү.Баасандаш,  Н.Оюун-Эрдэнэ нар тулалдах юм. Харин хүнд жинд Х.Бекнур, Э.Батжаргал, мэргэжлийн боксод анхны тулаанаа хийх  Б.Очирхуяг, Б.Ням-Очир нар өрсөлдөхөөр байна. Мөн энэ тулааны оргилоор 57.2 килограммын жинд  Х.Энх-Амар, Г.Ган-Эрдэнэ нар тулалдана.  Энэхүү чансаа тогтоох тэмцээнийг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн.   Ингэснээр олон улсын тэмцээнд Монголын боксчид амжилт гаргахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *