Улаанбаатар хотод нийт 280 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ үйл ажиллагаа явуулж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв. Үүнээс 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргажээ. Үүнд:
• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
• 11 ШТС гэрээт байгууллагад өгөхөөр шатахуунаа хязгаарлажээ (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).
• 39 ШТС шатахууны нөөцгүй болж түр зогссон.
Аж ахуйн нэгжүүд шатахууны нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээгээд байна.
