Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны импортын талаар мэдээлэв.
2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар:
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 бензин импортлон оруулж ирж, холбогдох өртөөд дээр буулгаж байна.
1. Импортын хуваарилалт:
Толгойт өртөө – 26 вагон
Рашаант өртөө – 4 вагон
Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон
2. Замд явж буй 23 вагоны чиглэл:
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон шатахууныг дараах өртөөнд буулгана. Үүнд:
Рашаант өртөө – 4 вагон
Улаанбаатар өртөө – 5 вагон
Толгойт өртөө – 4 вагон
Дархан өртөө – 5 вагон
Сайншанд өртөө – 5 вагон
3. Импортолж буй шатахуун:
ОХУ-аас нийлүүлэх АИ-92 бензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их шатахуун импортлохоор төлөвлөж байна.
Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхнийг өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) ачиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гарагт (10 дугаар сарын 29-нд) орулж ирэхээр төлөвлөж байна.
