Чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, буруу шошголсон шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 159 нэр төрлийн 1,841 ширхэг, 7.024.050 төгрөгийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.6 сая.төгрөгийн торгууль оногдууллаа.
Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааны 37 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дээрх зөрчлийг илрүүллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд уг ажлыг хийжээ.
Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн, зах зээл дээр борлуулж буй зөрчил 60 гаруй хувийг эзэлж байна.


