ЦЕГ-ын даргаар Ж.Болд генералыг томиллоо


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар шатахууны нийлүүлэлт болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүний зэрэгцээ Засгийн газар өнөөдөр хууль сахиулах зарим байгууллагын даргыг томилов. ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо.

Жамсранжавын Болд 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Цагдаагийн дээд сургууль, Удирдлагын академи, “Билиг” дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Ахисан түвшний боловсролын сургууль төгссөн. Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1996-2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  • 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2014-2015 оны 11 дүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2017 оны 3 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөх тасгийн дарга,
  • 2017 оны 6 дугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
  • 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд 2021 онд хошууч генерал цол хүртээсэн бол 2023 онд түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж байв. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *