Ирэх 12 сарын хугацаанд унц алтны үнэ 4980 ам.долларт хүрч, одоогийн түвшнээс 27 хувиар өснө гэж Киото хотноо болж буй Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны жил тутмын чуулганд оролцсон төлөөлөгчид таамаглаж байна хэмээн Mining.com мэдээллээ.
1979 оноос хойш жил бүр хамгийн өндөр өсөлттэй байгаа алтны үнэ энэ жил 52 хувиар өссөн билээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард унц нь 3000 ам.доллар байсан бол энэ сард 4000 ам.долларын босгыг давсан юм.
