Цахим орчинд утасны дугаараа үлдээхгүй байхыг санууллаа


Монгол Улсад таван хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 80 орчим хувь нь цахим орчныг идэвхтэй ашигладаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ нь цахим орчинд төрөл бүрийн залилах гэмт хэрэг гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. 

Тухайлбал, “Барааг захиалах бол утасны дугаараа үлдээнэ үү…” гэх зарын сэтгэгдэл хэсэгт хүмүүс утасны дугаараа бичиж үлдээдэг. Улмаар залилагч этгээд тухайн дугаарт залгаж “Бараа захиалсан байна” хэмээн хэлж урьдчилгаа төлбөр авдаг байна. Энэ нь залилах гэмт хэргийн 35 орчим хувийг эзэлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Он гарсаар 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ.  Иймд аливаа бараа, бүтээгдэхүүнийг захиалахдаа сайтар нягтлах, мөн  олон нийтийн сүлжээнд утасны дугаараа үлдээхгүй байхыг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *