“Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олжээ. Иргэн 23 настай, эрэгтэй Ц нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, мэдээллийн дагуу холбогдсон иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих, тэгээд болно” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэн авсны дараа иргэдтэй харилцаж байсан гар утасны дугаар, цахим хаягаа устгаж залилах гэмт хэрэг үйлджээ.
Иймд цагпаагийн байгууллагаас иргэдийг тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авахдаа баталгаатай газарт хандахыг санууллаа.

