Монгол Улс МАМФ-25 наадмын хүндэт зочин орноор оролцов


“Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмыг Солонгосын 3 том телевизийн нэг болох МВС телевиз шууд дамжуулав. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, “Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмын 20 жилийн ойг тэмдэглэлээ. Монгол Улсын Элчин сайдын яам, Пусан хот дахь Консулын газар Өмнөд Кёнсан муж, Чанвон хотын захиргаа, Гадаад иргэдийг дэмжих төвтэй хамтран Чанвон хотноо 10 дугаар сарын 24-26-нд зохион байгуулжээ.

Наадмын хүрээнд “Морин хуурын найрал хөгжим” Чанвон хотын төв театрт 2 удаа уран бүтээлээ толилуулж, Архангай, Хэнтий, Өмнөговь аймаг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын 200 гаруй төлөөлөл урилгаар оролцож, эх орныхоо түүх, соёл урлаг, үндэсний үйлдвэрлэлийг сурталчлан түгээсэн нь онцлог байв.

Түүнчлэн, энэ 3 өдрийн хугацаанд болсон наадамд гадаад, дотоодын 310 орчим мянган иргэд зочилсоны дотор Монгол үндэсний наадмыг өргөнөөр үзэж, сонирхжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *