Өвөл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо


Сэлэнгэ аймгийн засаг дарга өнөөдөр захирамж гарган, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо. Уг захирамжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг сумдын засаг дарга нар, аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газрын дарга нарт оноосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *