Мал хулгайлах гэмт хэрэг 9-12 дугаар сарын хооронд түгээмэл үйлдэгдэг байна. Иргэдийн хувьд өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулжээ.
Энэ хүрээнд мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхлүүлээд байгаа юм. 2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2025 оны эхний есөн сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй аж. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагджээ. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
