Нэгдсэн үндэстний байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн орнуудын энхийг сахиулагчдын хамтарсан ёслолын жагсаал боллоо.
Тус жагсаал Монголын цэргийн багийн “Хубилай” баазад болж, ёслолын жагсаалын даргаар ахмад М.Билгүүн үүрэг гүйцэтгэжээ.
