Угаарын хийн хордлогын улмаас 10 дугаар сарын 14-27-ны хооронд 97 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 4 хүн нас барсан тухай НЭМҮТ мэдээллээ. Нас барсан 4 иргэн гэртээ угаартсан байна. Угаартсан хүмүүсийн 73% нь насанд хүрсэн хүмүүс, 27% нь хүүхэд байв.
Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь авч үзвэл:
- Сонгинохайрхан дүүрэгт 61
 - Баянзүрх дүүрэгт 14
 - Чингэлтэй дүүрэгт 10
 - Сүхбаатар дүүрэгт 9
 - Налайх дүүрэгт 2
 - Хан-Уул дүүрэгт 2
 - Дархан-Уул, Дундговь аймагт 3
 
