22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг 10-р сарын 16-нд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргаж байсан. Тэгвэл түүнийг хугацаанаас нь өмнө суллаад байна.
Учир нь Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй гэх хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргажээ. Үүнийг шүүхээс хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар Б.Эрдэнэсүхтэй холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзжээ.
Иймд шүүгчийн захирамжийг өөрчилж Б.Эрдэнэсүхийг хугацаанаас нь өмнө сулласан байна. Цаашид түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
