21 аймгаас анх удаа Хөвсгөл аймаг жолооны үнэмлэх хэвлэх киоск машинтай боллоо. Уг машиныг тус аймгийн Цагдаагийн газарт байрлуулжээ.
Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар энэ оны 4-р сард аймгийнхаа Цагдаагийн газарт ажиллахдаа иргэд өөрсдөө жолооны үнэмлэхээ хэвлэн авах боломжтой киосик машин авахаар шийдсэн аж. Түүнийгээ 7 сарын дараа ийн бодит ажил болгожээ.
Киоск машинаас ямар тохиолдолд үнэмлэх хэвлэн авах вэ:
- Үнэмлэх шинээр авах
- Үнэмлэхийн хугацаа дууссан тохиолдолд дахин авах
- Үнэмлэх нөхөн авах
- Үнэмлэхний ангилал ахиулахдаа шинээр авах боломжтой.
Тавих шаардлага:
- Торгуулиа бүрэн төлсөн байх
- Иргэний цахим үнэмлэхтэй эсвэл регистрийн дугаараа мэддэг байх
- E-Mongolia системд бүртгэлтэй, баталгаажсан утасны дугаартай байх
