Орон сууцны хороолол дундах хогийн цэг шатах дуудлага нэмэгджээ


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, объектын гал түймрийн 49 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 81 иргэний аюулгүй байдлыг ханган, 3,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлага мэдээллийн дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, орон сууцны хорооллын хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага зонхилж байна. Иймд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *