Багш нарын ажил хаялт өнгөрсөн 10-р сарын 16 нд эхэлсэн бөгөөд 13 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл Багш нарын цалинг талаар хэлэлцээрийг Гэр бүл, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бүргтэж авсан хэмээн мэдэгдсэн. Тиймээс Боловсролын сайд П.Наранбаяр энэ талаар хэлэхдээ “ Өнөөдөр ажил хаялт дуусгавар болно. Хичээлийнхээ бэлтгэлийг сайн хангаж, хичээлээ сайн заагаарай гэж багш нартаа уриалъя!” гэлээ. Харин хэлэлцээрт хүрч ажил хаялтыг зогсоох эсэх асуудлаар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийгээд байна.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл
“Улс орон даяар 720 байгууллагын 40 гаруй мянган гишүүд ажил хаялтад оролцлоо. Эцэг эх, асран хамгаалагч нартаа өнөөдрийн үр дүнд хүртэл дэмжиж ажилласанд талархлаа. Ирээдүйд чанартай боловсрол олгох энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн багш нартаа талархлаа. Мөн өнөөдөр цалингаас гадна багш нарын орон сууцны асуудлыг алхам алхмаар шийдэхээр болсон” гэсэн юм.

Нэмэлт хэлэлцээрт , Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэг ийн багш ажилтнуудын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар, 2026 онд багтаан 2.8 сая төгрөг хүртэл нэмнэ. Мөн цаашид багш нарын цалин 3.5 саяд хүргэхээр талууд хамтран ажиллана. Ийнхүү ажил хаялтаа зогсоож маргаашнаас сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд бэлтгэх юм. Улмаар энэ сарын 5-наас сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөөд буй. “Ажил хаялтад оролцсон багш нарын нөхөн олговрыг бүрэн олгох хэлэлцээрт хүрсэн” гэж Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ.

