N-Sports болон PSN сувгууд Монголын Волейболын Холбоотой хамтран “Үндэсний Дээд Лиг”-ийн 2025-2026 оны улирлын бүх тоглолтуудыг шууд дамжуулах онцгой эрхийг эзэмших гэрээг үзэглээд байна.
Энэхүү онцгой эрхийн гэрээний хүрээнд 2025 оны 11, 12 сар болон 2026 оны 1 сард явагдах 211 тоглолтуудыг спортын төрөлжсөн сувгуудаараа олон улсын стандартыг хангасан телевизийн шууд дамжуулалт, үзэгчдэдээ чиглэсэн идэвхжүүлэлтийн ажлууд, сошиал орчин дахь өндөр хүртээмжтэй мэдээлэл түгээлтээ илүү өргөн хүрээнд, хамтарсан багийн бүтэцтэйгээр хийхээр төлөвлөн, хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Спортын телевизүүдийн хамтрал, үндэсний лигийн хөгжил, үзэгчдийн сэтгэл ханамж гэсэн уриатайгаар ажиллаж байна. 2025-2026 оны шинэ улирлын Монголын Волейболын холбооны Үндэсний Дээд Лиг өчигдөр эхэлсэн. Дээд лигийн тоглолтуудын шууд дамжуулалтыг N-Sports болон PSN-сувгаар хүлээн авч үзэх боломжтой. Мөн тэмцээний эргэн тойрон дох тойм мэдээ сурвалжилгыг NTV Мэдээ болон Time.mn мэдээллийн вэбсайтаас хүлээн авч үзээрэй.
