Гадаадын иргэд виза картаар төлбөрөө хийх боломж бүрджээ


Нийтийн тээврээр зорчиход төлбөрийн систем илүү амар хялбар болж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас онцоллоо. Тухайлбал, Шинэ төлбөрийн систем нэвтэрснээр бүх төрлийн банкны картыг уншдаг болсон. Мөн гадаадын иргэд виза картаар төлбөрөө хийх боломж бүрджээ. Түүнчлэн гар утсаараа тухайн чиглэлийн автобусны зорчигчдийн дүүргэлт, хаана явж байгааг нь харах юм.

Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,178 автобус иргэдэд үйлчилдэг байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийтийн тээврйин автобусаар 3,663,951 удаагийн зорчилт хийгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *