11-р сарын 1-нээс замын хөдөлгөөний зөрчлийг баримттай мэдээлсэн иргэнийг 102 аппликэйшнд хүлээн авч эхэлсэн. Тэгвэл гурван хоногийн хугацаанд 102 аппликэйшнд иргэдээс замын хөдөлгөөний зөрчлийн 12,824 мэдээлэл иржээ. Зөрчлийг баримтжуулан илгээсэн иргэнд нэг зөрчлийг нь 2000-4000 мянган төгрөгөөр тооцож, улирал бүр олгохоор болсон юм.
102 аппликэйшнд 3 хоногт иргэдээс замын хөдөлгөөний зөрчлийн 12,824 мэдээлэл иржээ
