Сумын иргэд үндэсний энгийн гадаад паспортыг заавал аймгийн төв орж, Улсын бүртгэлийн хэлтэст захиалдаг. Тэгвэл Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сум 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гадаад паспортыг орон нутгааасаа шууд захиалан, хуулийн хугацаанд хүлээн авах боломж бүрдүүлээд байна. Эдгээр сумын иргэд сумаасаа гадаад паспорт захиалан авч эхэлжээ. Цаашид тус аймаг бүх сумаа гадаад паспорт захиалдаг, хүлээн авдаг болгохоор бэлтгэж байна.
Аймаг орохгүйгээр сумаасаа гадаад паспорт захиалан авдаг боллоо
